slide 1
slide 2
slide 3

Mongolei Abend in Bochum

am .

"Deutsch-Mongolisches Tor in NRW e.V." lädt Sie herzlich zu dem Mongolei Abend in Bochum am 02. Oktober 2022 ein. 🇲🇳🇲🇳🇲🇳
Bei der Veranstaltung werden Ehrengäste wie der Dirigent Herr Buyanbaatar Namkhai und weitere Künstler des großen mongolischen Staatstheaters für nationale Künste auftreten.❣️
Wenn Sie sich für die mongolische Kultur und Tradition interessieren, sind Sie sehr herzlich zu unserer Veranstaltung eingeladen. 🎼🎼🎼
Es werden selbstverständlich landestypische Speisen und Getränke angeboten.
 
308917152 455126473305515 6629325809453124527 n
 
MONGOLEI-ABEND in Bochum
Im Rahmen der "Interkulturellen Woche 2022" hat unser Verein den "Mongolei-Abend in Bochum" in Kooperation mit dem Kommunalen Integrationszentrum Bochum erfolgreich veranstaltet.
Die Kulturdarbietung von Künstlern und des Dirigenten Herrn Buyanbaatar Namkhai des großen Theaters für nationale Kunst und Kultur der Mongolei, kam der Bochumer Öffentlichkeit und den Gästen sehr gut an und es war Highlight des Abends.
Die Präsentation und Reiseberichte über die Mongolei, Auftritte der #soyolschule und der Vereinsmitglieder, mongolische Speisen sowie Verkaufsstände der mongolischen Produkten von #monkir und #Steppenleder rundeten den Abend in der Quartiershalle in der KoFabrik gelungen ab.
Das ist wieder eine erfolgreiche Veranstaltung, wo der Teamgeist, familiäres, respektvolles Verhältnis sowie Ehrenamt unserer Mitglieder, Freunde und Unterstützer großgeschrieben war.
DANKE EUCH!
МОНГОЛЫН ҮДЭШ БОХУМД
Өнгөрсөн ням гарагт (02.10.22) “НРВ муж дахь Герман-Монголын Үүд Нийгэмлэг” Бохум хотноо явагдсан “Соёл хоорондын 7 хоног” буюу “Interkulturelle Woche”-гийн хүрээнд “Монголын үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү “Соёл хоорондын долоо хоног” нь жил бүр Герман улс даяар зохион байгуулагддаг долоо хоногийн аян бөгөөд энэ аянд олон соёлын төлөөллүүд идэвхтэй оролцож өөрсдийгөө сурталчлан таниулдаг юм.
Ням гарагийн энэ үдэш Бохум хотын “Quartiershalle in der KoFabriк” гэдэг газрыг зорин ирсэн олон зочдод манай нийгэмлэгийнхэн Монгол Улсаа танилцуулсан олон талт хөтөлбөрийг зориулан бэлтгэсэн байсан ба 2 цагт багтсан бидний үйл ажиллагаанд Монголын үндэсний соёл урлаг, манай орноор аялсан хүмүүсийн сэтгэгдэл, туршлага зэргээс гадна Монгол хоол унд, ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаа зэрэг багтсан болно.
“Монголын үдэш” арга хэмжээнд маань өнгөрсөн сарын сүүлээр Франц улсад эх орноо сурталчлан таниулсан Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн төлөөлөл тус театрын ерөнхий удирдаач, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Н. Буянбаатарын хамт хүрэлцэн ирж биднийг дэмжин дуу хуураасаа өргөн барьсан нь олны хүндэтгэл, талархлыг хүртсэн сайхан учрал байлаа.
Үндэснийхээ соёл урлагаас ирсэн зочдодоо таниулахад нийгэмлэгийн дэргэдэх “Соёл сургууль”-ийн сурагчид, нийгэмлэгийн гишүүд маань ч идэвхтэй оролцсоныг энд онцлох нь зүйтэй. Энэ үдшийн урлагийн хөтөлбөрт “Яргуй” хамтлагийн охид “Торгууд сэвгэр” бүжгээр, Х. Софиа “Ээж минь” дуугаар, Б. Ундрах “Огторгуйн бүжиг” бүжгээрээ, Х. Бархас, В. Тэмүүжин нар морин хуурын тоглолтоор, нийгэмлэгийн хэсэг гишүүд “Халуун элгэн нутаг” дуугаар тус тус оролцсон нь гадаадын зочдод Монголын урлаг соёлын талаарх тодорхой төсөөлөл ойлголтыг олгоход их хувь нэмэр боллоо.
Энэ орой эх орноо сурталчлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан өөр нэгэн баг бол Монгол үндэснийхээ хоол ундыг амттай сайхнаар бэлтгэн хийж, зочдод түгээн дайлсан бүсгүйчүүд маань юм. Т. Амармэнд, Ч. Ганцэцэг нарын хийсэн хоолны амтыг идсэн хүн бүр бахдан сайшааж байсныг энд дурдахгүй өнгөрч яавч болохгүй. Анх удаа Монгол цуйван идсэн Герман хүүхдүүд Монгол руу аялж үзэх чин хүсэлтэй болж үлдсэн нь манай бүсгүйчүүдийн зочдыг эх орныхоо зүг “хоолоор даллахуйн” арга ухаанд хэр сайн суралцсаныг илтгэнэ.
Эцэст нь хэлэхэд Бохум хотноо зохиогдсон Монголыг сурталчлах энэхүү арга хэмжээ “НРВ дэх Герман-Монголын Үүд” нийгэмлэгийн нийт гишүүд, дэмжигчдийн хамтын хүчээр олон хүний талархлыг хүлээсэн, онцгой нэгэн арга хэмжээ болж чадлаа. Нийгэмлэгийн зүгээс зохион байгуулдаг үйл ажиллагаа бүхэн манай хамт олны эвийн хүч, биднийг нэгтгэн зангидаж чаддаг удирдах зөвлөлийн маань чадварын илрэл байдаг юм.
“Монголын үдэш”-д сэтгэл, зүтгэл нэгтэй оролцсон нийт гишүүд, хүүхэд багачууд, дэмжигчдэдээ баярлалаа. Бидэнд Бохум хотноо Монголоо сурталчлан таниулах сайхан боломжийг олгосон “Kommunales Integrationszentrum Bochum”-ын “KOMM-AN NRW” төслийнхөнд болон тухтай байраа бидэнд гаргаж өгсөн “Quartiershalle in der KoFabrik”-т “НРВ дэх Герман-Монголын Үүд” нийгэмлэг нийт гишүүдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.
 
310960028 463888989095930 8650615196866065063 n
 
310428591 463888835762612 4038825181935210506 n
 
310805172 463888945762601 1852792371819481960 n
 
310939383 463888729095956 5877396208075896554 n
 
310473333 463888899095939 4499829845413860127 n

Stammtisch

Unser monatlicher Stammtisch findet in der Frankenheim Ausschankbrauerei statt. Wir freuen uns auf einen unterhaltsamen Abend mit Euch und euren Freunden, die Interesse an unseren Verein haben.   Die Lage

Folgen Sie uns