slide 1
slide 2
slide 3

БИДНИЙ ЗУНЫ БАЯР - 2022

am .

8 дугаар сарын 27, 28-нд “Герман-Монголын Үүд” нийгэмлэг зуны баяраа Naturfreunde Leichlingen гэдэг газар өнөр өтгөн, өргөн дэлгэр тэмдэглэлээ.
 
302235088 5740167152661252 6571973723401646013 n
 
 
Дэлгэр зуны адаг сард төлөвлөгдөн зохиогдсон бидний энэ баярт нийгэмлэгийн 140 орчим гишүүн хүрэлцэн ирж зүлэгт ногоон талбайд гэр, майхнаа барьж аваад тухлан хөөрөлдөж баясан цэнгэсэн нь сумын наадмыг санагдуулам дотно сайхан дүр зураг бүрдүүлж байсныг доорх зурагнууд гэрчлэнэ.
Зуны баяраа манай нийгэмлэгийн гишүүд уламжлал ёсоор сэтгэл зорилго нэгтэй байж хүн бүрийн ажилсаг хамтын оролцооны хүчинд үлгэр жишээ зохион байгуулсныг дуулгахад таатай байна.
Нийгэмлэгийн дэргэдэх Соёл сургуулийн сурагчид баярын эхний өдөр төлөвлөгөөт хичээлээ гадаа талбайд, Монгол гэрт хийсэн бөгөөд багш нарт энэ бодит үзүүлэнд тулгуурласан Монгол ахуйн хичээлийг заахад гэр зөөж барьсан, буулгасан аав, ах нар их тус хүргэлээ.
Олуулаа цугласан бидэнд амттай сайхан хорхог хийж, хиам шарж өгсөн ажилсаг залуусаа болон бялуу амттан, салат бэлдэж авчирсан ээжүүд, эгч нараа дурдахгүй байхын аргагүй.
Гишүүдийн дунд төрөл бүрийн спорт болон хөгжөөнт тоглоомыг зохиож бүгдийг дуулж бүжиглэх боломжоор ханган техник хэрэгсэл дээр завгүй ажилласан залуусаа бас мартаж болохгүй.
Уралдаан тэмцээнд идэвхитэй оролцож авхаалж самбаагаараа тэргүүлсэн багт нийгэмлэгийн шилжин явах цом очсон.
Гадаа талбайд эрх дураараа тоглон наадаад зогсохгүй Монгол сургуулийн хичээлээ ч хийсэн хүүхэд багачууд маань хог түүх уралдаанд идэвхтэй оролцож баярын хүрээнд хийгдсэн их ажилд өөрсдийн хувь нэмрээ хангалттай оруулсныг хэлэхэд маш таатай байна. Бүгдэд нь баярлалаа!
Эцэст нь хэлэхэд ийм сайхан баярыг чадварлаг зохион байгуулсан манай нийгэмлэгийн удирдах зөвлөл ямар ч ажлыг гишүүдтэйгээ эн тэнцүү хуваарилан аваад ард нь гардаг, бүхнийг нэг чигт хандуулдаг бахдам чадвараа бас л харууллаа.
Амралтын өдрүүдэд дуу, хүч нэгтэй байж зуны баяраа хөгжил баясал, дурсамж дүүрэн тэмдэглэж өнгөрөөсөн хамт олондоо баярлалаа.
 
 
302230792 5740167255994575 5374531815481815515 n
 
302411515 5740167272661240 6511106278625154264 n
 
302171228 5740166862661281 7303692447834303243 n

Stammtisch

Unser monatlicher Stammtisch findet in der Frankenheim Ausschankbrauerei statt. Wir freuen uns auf einen unterhaltsamen Abend mit Euch und euren Freunden, die Interesse an unseren Verein haben.   Die Lage

Folgen Sie uns