slide 1
slide 2
slide 3

Tsagaan Sar 2022

am .

Am Sonntag, den 06. Februar feierte unser Verein das mongolische Neujahrsfest "Tsagaan Sar 2022" mit den Vereinsmitgliedern. Tsagaan sar heißt „Weißer Mond“ und ist der erste Tag im Mondkalender.
Das mongolische Neujahr fällt jedes Jahr auf unterschiedliche Daten, in diesem Jahr auf Mittwoch, den 02. Februar. Der Mondkalender basiert auf einem Zwölf-Jahre-Zyklus. Jedes Jahr wird nach einem der zwölf Tiere aus dem Zyklus benannt. Das Jahr 2022 steht im Zeichen des Tigers.


Wir feierten unser Fest in der schicken Theaterkantine Düsseldorf, die uns seit unserer Vereinsgründung bei vielen Angelegenheiten stets unterstützt.
Zu Beginn des Fests wurden unsere Mitglieder und Gäste von der Vereinsvorsitzenden Ariunsaikhan Enebish und ihrer Stellvertreterin Ulrike Brunswicker-Hoffmann begrüßt und zum Jahr des Wasser-Tigers beglückwünscht.
Höhepunkt des Tages waren die künstlerischen Auftritte des Ehepaares Zolzaya, B. und Uranchimeg, N. der Volksmusikgruppe „Khukh Mongol“, unserer talentierten Schüler der Soyol-Mongolischen Schule, sowie deren Eltern bzw. unserer Mitglieder.
Die Vereinsmitglieder reisten aus verschiedenen Städten nach Düsseldorf an, um gemeinsam zu feiern, darunter unser jüngstes Mitglied im Alter von 6 Monaten aus Köln.
Wir Mongolen wissen, wie wichtig das traditionelle Essen und nationale Getränke für Tsagaan Sar sind. Dank unserer fleißigen Mitglieder – Frauen und Männer war an diesem Feiertag für das leibliche Wohl der Gäste am besten gesorgt.
An dieser Stelle möchten wir uns bei allen Mitgliedern, die das Tsagaan sar Fest unseres Vereins so gut mitorganisierten, bedanken und wünschen Euch allen im Namen unseres Vorstandes ein frohes, glückliches und vor allem gesundes Jahr des Tigers.
Die Feierlichkeit fand unter der aktuellen Coronaschutzregelung statt.

БИДНИЙ ЦАГААН САР
ХБНГУ-ын „Нордрейн Вестфален муж дахь Герман-Монголын Үүд“ нийгэмлэг өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 17-р жарны „сайжруулагч“ хэмээх усан бар жилийн шинийн зургаанд цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай нийгэмлэгийн үйл ажиллагааг байгуулагдсан цагаас нь эхлэн байнга дэмжсээр ирсэн, бид бүхний сайн мэдэх Дюсселдорфын гоёмсог „Театр Кантине“-д болсон энэхүү баярт Монгол үндэсний дээл хувцсаараа гоёж гангарсан нийгэмлэгийн гишүүд хүрэлцэн ирж ардынхаа ёс уламжлалын дагуу айлчлан ирсэн бар жилээ идээ ундаа элбэгтэй, дуу хуур арвинтай, хөөр баяраар дүүрэн, хүндэтгэл ихтэй угтан ёслов. Цагаан сарын баярт маань Инголштадт хотоос ардын урлагийн Хөх Монгол хамтлагийн гишүүн Б. Золзаяа, Н. Уранчимэг нар уригдан ирсэн нь нийгэмлэгийн гишүүд болон нийгэмлэгийн дэргэдэх „Соёл“ сургуулийн сурагчдын бэлтгэсэн урлагийн үзүүлбэр тоглолтыг чимж, зочдыг хөгжөөсөн сайхан үйл явдал боллоо. Морин хуурч Б. Золзаяа залуу үедээ Монгол үндэстний соёлын өвийн салшгүй нэгэн хэсэг морин хуураа заан сургах хүндтэй албыг өөрийн үүрэг болгон ажиллаж яваа сурган хүмүүжүүлэгч гэдгийг баярын тоглолтонд оролцож анх удаа олны өмнө хуурын эгшиг уянгалуулсан түүний шавь, нийгэмлэгийн гишүүн сурагч Х. Бархас үзэгчдэд батлан харуулав. Монгол улсын “Морин хуурын чуулга”-с үүсч гараад өдгөө Төв Америк, Европт өөрийн салбар сургалтын албадтай болж өргөжин тэлсэн морин хуур сургалтын „Хуурчийнхан“ төвийн багш Б. Золзаяа бар жилээс Соёл сургуультай хамтран ажиллаж, манай сурагчдад морин хуурын хичээл заахаар болсон баярт мэдээг энд дуулгахад таатай байна.
Монголчууд бидний цагаан сарын баярыг үндэсний уламжлалт идээ ундаа, зоог шүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нийгэмлэгийн маань гишүүд энэ сайхан баяраа өөрсдийн гараар хийж бэлтгэсэн амт чанар, төрөл сонголт сайтай, элбэг дэлбэг хоол ундаар хангаж чадсанд хүн бүхэн талархаж урмын үгийг ч харамгүй хайрлаж байлаа. Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байдаг манай хамт олон энэ удаа ч мөн ингэж өөрсдийн хүч чадлаа дайчлан бүгд гар бие оролцож үндэсний сайхан баяр, цагаан сараа ирсэн хүний сэтгэлд хоногшиж дурсамжинд мөнхрөхөөр зохион байгуулсаныг онцлон дурдаж та нартаа бүгдэнд нь баярлаж талархсанаа нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс илэрхийлж байна.
Хүүхэд багачууд маань эх хэлээрээ дуулж, ардын бүжгээ бүжиж, шагайгаар морь уралдуулан наадах нь харсан хүний хайрыг татаж, үзсэн хүний бахархлыг төрүүлж байв. Хилийн чанадад амьдран суугаа Монгол хүүхдүүд маань эцэг эх, Монгол сургуулийнхаа багш нарын дэмжлэгтэй ингэж төрөлх соёл, өв уламжлалтайгаа танилцаж, Монгол бүхэнд шамдан суралцаж байгааг харах үнэхээр бахархам. Баярын хамгийн бяцхан зочин Кольн хотоос ээж аавдаа тэврүүлэн ирсэн, нийгэмлэгийн шинэхэн гишүүн зургаан сартай жижигхэн Амин-Эрдэнэ охин байв. Туулай жилийн цагаан сарын баяртаа дээл өмсөн гангараад дэгэж дэрвэн гүйгээд ирээрэй Амин-Эрдэнэ дүү минь. Элэг нэгт ахан дүүс нь эцэг өвгөдөөс улбаатай Монгол уламжлал, зан заншлаа бяцхан чамд, бас чиний араас биднийг зорин ирэх хойч үеийн хүүхэд багачууддаа таниулан мэдүүлэх их үүрэг хариуцлагаа ухамсарлан алгаа дэлгэн тосоод авна та нарыгаа. Монгол соёлын дундаршгүй арвин булаг шанд үргэлжид дүүрэн байж, өв уламжлалаа сахин хамгаалах үндэстэн Монгол зон минь өнөд мандан бадраг. Элгэн садан Монголчууд минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

 

273148989 5144993055512001 5217599416471510494 n

273677781 5168475246497115 1913583735136628072 n

273576650 5168475453163761 6783628927685438739 n

273607159 5168488929829080 2273495590130240670 n

273562946 5168475919830381 2034614322624296221 n

273562946 5168475919830381 2034614322624296221 n

273568116 5168476773163629 8565525734545143741 n

Stammtisch

Unser monatlicher Stammtisch findet in der Frankenheim Ausschankbrauerei statt. Wir freuen uns auf einen unterhaltsamen Abend mit Euch und euren Freunden, die Interesse an unseren Verein haben.   Die Lage

Folgen Sie uns